Таван хүүхдээ 28 мянган ам.доллараар зарсан Хятад эрд 10 жилийн ял оноожээ

Ян гэх хятад эр 2012-2020 оны хооронд хоёр хүү, гурван охиноо зарсан байна. Хятадын шүүхээс уг эрийг зөвхөн ашгийн төлөө хүүхэдтэй болж, тэднийг худалдсан хэмээн буруутгаж арван жилийн хорих ял оноожээ.

Хэргийг тодруулбал, Хятадын баруун хойд хэсгийн Хэбэй мужийн Юй мужийн шүүхээс гаргасан баримтад дурдсанаар Ян эр таван хүүхдээ нийт 180 мянган юаниар (ойролцоогоор 28,275 ам.доллар) заржээ.

Хүүхдүүдийн төрсөн эхийн талаар шүүхийн баримтад дурдаагүй байна.

Таван хүүхдийн дөрөв нь болох гурван охин, нэг хүүг нь Ли хэмээх зуучлагч бэрийнхээ хамт худалдсан байна. Худалдааг зохион байгуулсан Ли урамшуулал болгож 3600 юань буюу 565 ам.доллар авсан болох нь тогтоогджээ. Мөн нэг хүүгээ төрөх үед амаржих тасагт хамт хэвтэж байсан эмэгтэйд зарсан байна.

Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон зуучлагч Ли долоон жилийн хорих ял, хүүхдүүдийн ээжийн дүр эсгэсэн, түүний бэр Дуанд 21 сарын хорих ял авчээ. Харин хүүхдүүдийн төрсөн эхийн талаар шүүхийн баримтад дурдаагүй байна.

“Асран хамгаалагч нь хүүхдээ худалдсан нь насанд хүрээгүй хүүхдийн эрхийг зөрчөөд зогсохгүй хүний наймааны хууль бус худалдаа оршин тогтнох, өргөжин тэлэх сөрөг үр дагавартай” хэмээн шүүхээс мэдээлжээ.

Өмнө нь Си гэгч эр хоёр настай хүүгээ хүүхэдгүй гэр бүлийн хосод 24,400 ам.доллараар зарж, хүүхдээ зарж олсон мөнгөөрөө амралтад явж, зугаалсан болохыг тогтоожээ.

Тус улсад 1980-1990-ээд онд хүүхэд худалдаалах гэмт хэрэг газар авч байсан ч, ялангуяа Хятад улс нэг хүүхдийн бодлогыг хэрэгжүүлсний дараа хүүхэд хулгайлах, хүн худалдаалах гэмт хэрэг илүү гарсаар байна гэж South China Morning Post сонинд бичжээ. Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны статистик мэдээллээс иш татан, хүүхэд хулгайлсан хэргийн тоо 2012 онд 6000 орчим байсан бол 2021 онд 666 болж буурсан гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Хятад эцэг эхчүүд хүүхдээ бэлэн мөнгөөр ​​сольсон бусад тохиолдлууд гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард өмнөд нутгийн Жэжян мужид амьдардаг Си гэгч эр хоёр настай хүүгээ хүүхэдгүй гэр бүлийн хосод 24,400 ам.доллараар зарж, хүүхдээ зарж олсон мөнгөөрөө амралтад явж, зугаалсан болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Business Insider

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *