NASA сансрын шинэ дурангаа Зул сарын баяраар хөөргөнө
Хүчтэй салхины улмаас NASA “The James Webb” хэмээх сансрын шинэ дурангаа Зул сарын баяраар хөөргөхөөр болжээ.
Пуужинг өнгөрсөн долоо хоногт хөөргөх байсан ч салхи чиглэлийг нь өөрчилж, даалгавар амжилтгүй болох магадлалтай байгаа аж.
Сансрын дуранг Өмнөд Америк тивд байрлах Францын эзэмшлийн Гвианагаас “European Ariane” цойлуураар хөөргөнө.10 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн уг сансрын дуран 1990 оноос дэлхийн тойрог замд эргэлдэж буй “Hubble” сансрын дуранг орлоно хэмээн тооцоолж байна.
NASA уг дуранг бүтээх төсөлд Европ, Канадын сансрын агентлагуудтай хамтран ажилласан бөгөөд сансарт байрлах хамгийн том, хамгийн хүчирхэг дуран болох юм.
Эх сурвалж: TheGuardian