“Shionogi” компанийн эм “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж байна
Японы “Shionogi&Co” эмийн компанид гарган авч буй “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эм “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж байгаа талаар тус компани даваа гарагт мэдээлжээ.
“Shionogi” компанийн мэргэжилтнүүд Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс “омикрон” хувилбар авч дотуур ууж хэрэглэдэг эмэндээ туршжээ. Тэд урьд нь “альфа”, “дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй болохыг нь мөн тогтоож байсан юм.
Осака хотод төвтэй тус компани нь шинэ эмээ хэрэглэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд ойрын хугацаанд гаргах төлөвтэй байгаа бөгөөд эхний ээлжид Япон дахь нэг сая хүнд уулгах эмийг нийлүүлэхийг зорьж байгаа ажээ.