|

2021 он дуусахаас өмнө өөртөө зориулж хийх 4 чухал зүйл

2021 оноо үдэж 2022 оноо угтаж авахад ес хоног үлджээ. Хэдий богинохон хугацаа үлдсэн ч хаяанд ирчхээд байгаа 2022 он гарахаас өмнө доор дурдсан дөрвөн үйлийг ажил, хичээлийнхээ хажуугаар амжуулахыг Ivoice.mn нь уншигч та бүхнээс аминчлан хүсэж байна.

                                          Ирэх ондоо зориулж эмдэглэл хөтлөх
(Нэн түрүүнд өөртөө зориулж шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваарай)

12 super-special things to do with a new notebook – Whistlefish

 

Шинэ зорилгуудаа тодорхойлох : Хоол хийх ур чадвараа ахиулах, гадаад хэлний шалгалт өгөх, ирэх жил унших шинэ номын жагсаалт гаргах, спортоор хичээллэх, хичээл болон ажилдаа гэрээсээ хоол бэлдэж явдаг болох, танилын хүрээгээ тэлэх гэх мэт.

Хүслийн жагсаалт бичих : Очиж үзэхийг хүссэн газар, идэхийг хүссэн амттан, авахыг хүссэн гутал хувцас, шинэ гар утас гээд тоочоод байвал барагдашгүй биз ээ. Энэ хэсэгт хамгийн их хуудас зарцуулагдах нь лавтай.

Ирэх онд хийх зүйлсийн жагсаалт гаргах : Хадгаламжтай болох, гэр бүлээрээ агаарт гарч амрах, чухал шалгалтад тэнцэх, жолооны сургалтад хамрагдах, жингээ хасах гэх мэт.

Ирэх онд хэвшүүлэх шинэ дадлуудын жагсаалт гаргах : Гэрээсээ хоол бэлтгэж авч явах, сунгалын дасгал хийж хэвших, долоо хоногийн төлөвлөгөөг ягштал мөрдөж сурах, ууланд алхдаг болох, нүүрний иога хийх

Ирэх онд  орхих муу зуршлуудаа бичих : Хэт орой унтдаг, амттан их иддэг, цуврал их үздэг, тамхи татдаг, бодлогогүй худалдан авалт хийх, сэтгэл зүйн эрүүл мэндээ ойшоодоггүй, гадуур их хооллох гэх мэт.

                          Уншиж хараахан дуусгаагүй байгаа номуудаа дуусгах

Ном унших ашиг тусын тухай 10 зөвлөмж | network.mn

 

Уншина гэж шунаж авсан ч тал дундаас нь орхисон, энд тэнд тавиад тоосонд дарагдсан номуудаа уншиж дуусган өөртөө багахан ч болов амжилтын мэдрэмжийг төрүүлэн ирэх оноо шинэ номтой хамт сэтгэл дүүрэн угтаарай.

                                                Өр, зээлийн асуудлуудаа цэгцлэх 

Зээлд алданги тооцох нь хууль бус үйлдэл

 

“Шинэ оноо ямархуу угтана тэр жил тэр чигтээ яг тийм л байдаг” гэж хүүхэд байхаас томчууд ярьдаг сан. Тэр үгэндээ ч бид итгэчихсэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн гэрээ чимэглэн, амттай хоолоор ширээгээ дүүргэн хайртай хүмүүстэйгээ шинэ жилээ угтан авахыг хүн бүр хүсдэг билээ. Тиймээс сэтгэлдээ ямар нэгэн шаналал, зовлонгүй бүх асуудлаа цэгцэлж шийдэж санаа амар байхын тулд хамгийн чухал зүйл болох өр, зээлийн асуудлыг шийдээрэй. Өргүй бол БАЯН гэж…..

                                                    Хэн нэгэнд сэтгэлээ “илэрхийлэх”

Therapeutic benefits of writing letters

 

Чин сэтгэлийн уучлалт гуйх, талархсан сэтгэлээ илэрхийлэх, хайртайгаа хэлэх зэрэг “хэлэхгүй л бол болохгүй” байгаа чин сэтгэлийн үгсээ ил гаргаж уудлаарай. Хайртай дотнын гэр бүл, найз нөхөд, зүрхэнд чинь дурлалын гэрлийг асааж хайр гэдгийг мэдрүүлдэг найз залуу/бүсгүйдээ сэтгэлийнхээ үгийг захиа болгон илгээж баярлуулаарай. Цахим хэрэглээ хэт хөгжсөн өнөөгийн цаг үед гарт баригдах сэтгэлийн үг чатаас хавь илүү дулаан сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *