ЗГ : Коронавирусийн нөхцөл байдлын талаар хуралдана
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
– Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
– Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
– “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
– Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаар зэрэг 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14:00 цагаас мэдээлэл өгнө. (Хэлэлцэж буй асуудал олон тул цаг өөрчлөгдөж магадгүй)