Дулааны эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэв

ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн VII хуралдаанаар улсын төсөв болон Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр гүйцэтгэсэн долоон төслийг хэлэлцлээ.

Түүнчлэн, дулаан хангамжийг найдвартай хангах зорилгоор Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, нийслэлийн Налайх,  Багануур дүүргийн дулаан хангамжийн шинэ эх үүсвэр болон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны дулааны эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн шийдсэн байна.

Мөн, баруун бүсэд усан цахилгаан станц барих хүрээнд “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай 220 кВ-ын шугам, дэд станцын техник эдийн засгийн үндэслэл”, агаарын бохирдлыг багасгах, орон нутгийн хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилго бүхий “Бүс нутгийн томоохон нүүрсний уурхайнуудыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцсэн аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *