Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Түүхэн музей”-тэй болов
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Түүхэн музейг ашиглалтад оруулж анхны музейтэй боллоо.
Тус эмнэлэг 1933 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэй байгуулагдсан. Эдүгээ 88 жилийн баялаг их түүхтэй, Монгол Улсын ууган эмнэлгүүдийн нэг билээ. Хууль зүйн салбарын 110 жил, Эрүүл мэндийн салбарын 100 жил, эмнэлгийнхээ 90 жилийн ойг угтан хийж буй эхний томоохон ажлуудын нэг нь түүхэн музейг нээж буй явдал юм.
Эмнэлгийн түүхэн музей үе үеийн эмч, ажилтан, алба хаагчид эмнэлгийнхээ түүх, соёлын үнэт зүйлсийг бүртгэж, цуглуулах, хадгалж хамгаалах, нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зэрэг нэн чухал ач холбогдолтой.