|

Монголын шилдэг 10 YOUTUBE суваг

Youtube хуудаснаа Монголын хамгийн олон дагагчтай, өндөр үзэлттэй контент бүтээдэг шилдэг сувгуудыг хүргэж байна.

1. The HU – 1.07 сая дагагч

2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт хамтлаг юм.

2.Mesmerism official – 554 мянган дагагч

Mesmerism нь  Д. Ганцогт ба Э. Мөнх-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй  2016 оны 12 сарын 15-нд өөрсдийн “Mesmerism” фэйсбүүк хуудсанд анхны бичлэг болох “Дүүгийн ёолкны мөнгө” бичлигийг  тавьснаар олон нийтэд танигдаж эхэлсэн.

3.Gremix – 546 мянган дагагч

Маамбаярын Ганбаяр буюу Грэмикс 1996 онд төрсөн. Тэрээр Gameplay төрдийн видео  бичлэг бүтээхээс гадна олон төрлийн видео бичлэгийг сэдэвт баригдалгүй бүтээж эхэлсэн. Ийнхүү олон хүмүүсийн үзэх дуртай контент бүтээгчдийн нэг болжээ. Цаашлаад видео хийхийн хажуугаар хэд хэдэн кинонд тоглож байсан жүжигчний туршлагатай. 2018 онд оролцсон анхны уран бүтээлүүд болох “ОРК” , “Сүүлчийн Монита”-д, мөн 2019 онд “Би эмээ болохгүй” кинонуудад тус тус дүр бүтээж байсан. 2020 оны 1-р сард тэрбээр “Хүйтэн байна” нэртэй дуу гаргасан ба энэхүү дуу нь ёжилсон хэв маягтай хөгжилтэй зүйл байсан хэдий ч сонсогчдод таалагдаж маш олон хүнд хүрсэн. Уг дуу нь Монголын iTunes -н Chart -н Top 100 дуу руу хүртэл орж ирсэн байна.

4.Mongolian youtuber Tushig – 353 мянган дагагч

Б.Түшиг нь Парис хотод амьдарлаг бөгөөд Танин мэдэхүйн чиглэлээр контент хийдэг. Түүнийг Монголын шилдэг юүтүбэр гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

5.The voice of Mongolia – 334 мянган дагагч

The Voice of Mongolia нэвтрүүлэг нь Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой тэмцээн юм. Эхний улирлын анхны дугаар 2018 оны 1-р сарын 21-нд Монгол Телевизээр дамжуулагдан үзэгчдэд хүрчээ. Хамгийн анх телевизийн продьюсер Жон де Мол-ын санаачлагаар The Voice of Holland нэртэйгээр зохиогдож байсан The Voice шоуны монгол дахь хувилбар ийнхүү Монголчуудын хүртээл болсон билээ.

6.Artger – 308 мянган дагагч

“ARTGER” суваг үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд Монгол үндэстний Хоол,  аялал жуулчлал, соёл уламжлал, хүмүүс гэсэн хэсгүүдээс бүрдэж контентуудаа хийдэг.

7. Jason jayel – 270 мянган дагагч

Цахим орчинд хосын влогоороо алдартай  Билгээ, Номин 2-ыг хүмүүс Jason Jayel нэрээр анддаггүй.  Тэдний хөгжилтэй байдал, гэнэ цагаан хайрын түүх, сонирхолтой амьдралын хэв маяг нь өсвөр насныхан, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлдэг.

8. Ub comedy – 229 мянган дагагч

UB Comedy клуб нь анх 2014 оны 1 сарын 30-нд үүсгэн байгуулагч Б.Батбилэгийн санаачлагаар Улаанбаатар хотын төвд, 40 мянгатын 48-р байранд байрлаж байсан “The Basement” клубт анхны Комеди Нээлттэй Микрофон-ы тоглолтоо хийн эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш уран бүтээлчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өдгөө UB Comedy нь Азийн Шилдэг клуб болоод зогсохгүй энэхүү хошин урлагийн төрлөө Монголдоо таниулан, олны хүртээл болгон цаашид улам илүү мэргэжлийн тоглолт үзүүлбэрүүдийг толилуулахаар зорьж байна.

9.Positive Mongolians – 212kТүвшинбаяр, Дөлгөөн нарын гэр бүл нь нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилгоор дижитал контент хийдэг. Мөн тэдний хөтлөн явуулдаг “Хосын жор” нэвтрүүлэг нь хамгийн их үзэллтэй контендуудад тооцогддог байна.

 

10. VolumePlus TV – 181k

“Volume Plus” телевиз нь 2017 онд байгуулагдсан энтертайнмент суваг юм. Мөн Vol.mn веб сайт, VolumePlusTV гэсэн Facebook, Instagram пэйж хуудсуудаар мэдээллээ түгээдэг.

“Volume Plus” нь тогтсон имидж, өнгө төрхөөрөө цаг тутамд өөрчлөгдөж буй мэдээллийн зуунд нэвтрүүлэг, мэдээллийн цар хүрээ шуурхай байдал болон орчин үеийн техник технологийн дэвшил, шинэ уран бүтээл, сонирхолтой үйл явдал, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг мэдээлэх, үзэгчдийг цэнгээн танин мэдүүлэх, зорилготой. Мөн уран бүтээлийг хурдтай, чанартай, эрч хүчтэй, сонирхолтой байдлаар туурвиж, олон төрлийн платформоор залуусыг байлдан дагуулж, соён гэгээрүүлэн Volume Plus соёлыг бий болгох юм.

ivoice.mn 

Similar Posts

3 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments