Э.Одбаярт холбогдох хэргийн шүүх хурал болж байна
Хэнтий аймагт баригдсан барилгыг “Хөөсөнцөр балгас” гэж видео хийсэн болон Соёлын сайд, Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг шүүмжилсэн Зон олны намын дарга Э.Одбаярт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Эргэн сануулахад, өмнө нь түүнийг “Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон” гэх үндэслэлээр хорьж байсан юм. Тэрбээр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 18 хонож биеийн байдал нь муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байсан удаатай.