“Хувийнхаа юмыг удирдаж чадаагүй хүн улсын нийслэлийг удирдаж чадах уу”

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Баахан өртэй хүн Улаанбаатар хотыг удирдаж байгаа талаар сошиалаар мэдэээлээд байна. Хувийнхаа юмыг удирдаж чадаагүй хүн улсын нийслэлийг удирдаж чадах уу. Их олон өртэй юм билээ. АН-аас ийм өртэй хүн байсан бол аль хэдийн арга хэмжээ авахуулсан байгаа. МАН-ынхан ерөөсөө нэгэндээ үг хэлж чаддаггүй. Улаанбаатарт 400 мянга орчим өрх байгаа. Тэдний нэг нь би. Гэтэл миний өмнөөс дугарч байгаа хүн алга. Аз жаргалтай Улаанбаатар нь хаана байгаа юм бэ. Энэ зээлийг аваад хэрэггүй байх” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Д.Ганбат гишүүн улс төрийн л зүйл ярилаа. Банктай холбоотой асуудлыг банкнаас нь асуух нь зөв байх. Шилэн шилэн гэхэд дэндүү шилэн байгаа. Банкны асуудлыг надтай наах гээд хэрэггүй. гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *