“Apple” компанийн ажилтнууд ажил хаялт зарлажээ
Америкийн “Apple” корпорацын ажилчид хөдөлмөрийн нөхцөлийг эсэргүүцэн ажил хаялт зарлаж, тус компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг хүмүүст уриалав.
“Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр компанийн ажилтнууд хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарлаж байна” гэж “Twitter” дэх “Apple Together” хуудсанд пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Тэд өвчний чөлөөг цалинтай олгох, сэтгэцийн эрүүл мэндийн зохих тусламж үйлчилгээ үзүүлэх, хүндэтгэлтэй ажлын орчин бүрдүүлэхийг компаниас шаардаж байгаа аж.
“Дэлгүүр болон онлайнаар юу ч бүү худалдаж ав” гэж технологийн аварга компанийн ажилчид хүмүүст хандан уриалсан байна.
Компанийнхаа ажлын нөхцөл, арьсны өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаад сэтгэл дундуур байгаа “Apple”-ийн ажилтнууд цахим хуудас нээж, тодорхой зөрчлийн талаарх мэдээллүүд, мөн “Apple”-ийн удирдлагуудад хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан нээлттэй захидлыг нийтэлдэг болжээ.