Цар тахлын хуулийг УИХ-д хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаанаар цар тахлын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дууссан тул хуралдаан өндөрлөлөө.