Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2021 оны 12 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

12 сарын 28-наас 2022 оны 1 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 28, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *