“Ирэх жилүүдэд бизнес эрхлэгчдийг зөвлөн тусалж, дэмжиж ажиллах чухал”
Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.12.27/ болж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар “Төрөөс нэг ч төгрөг гуйхгүйгээр ажлын байр бий болгоод, улсдаа татвар төлөөд явж байгаа бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид шүү. Ирэх жилүүдэд зөвлөн тусалж, дэмжиж ажиллах чухал” гэв.