Дрифтийн залуус “Бэрх биш ээлтэй” аянд нэгджээ

“Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо” нь 2013 оноос эхлэн жил бүр нийгэмдээ чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд тогтмол зохион байгуулдаг бөгөөд шинэ жилийн баярыг угтан нийгэмдээ чиглэсэн сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгмийг уриалсан БЭРХ биш ЭЭЛТЭЙ аянд нэгдлээ.

Дрифтийн клуб, тамирчид, гишүүдийнхээ хандиваар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-н хүүхдийн сургалт, хөгжлийн өрөөг өөрсдийн хандиваар иж бүрэн, тохижуулан хүлээлгэн өгч байгаа бөгөөд “Wellmart Сүлжээ Супермаркет”-н зүгээс энэхүү сайн үйлсийн аянд нэгдэн тус төвд хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг хамтран бэлэглэлээ.

 

 

Тус төв нь 2019 онд ашиглалтад орсон шинэ эмнэлэг бөгөөд 250 өвчтөн хүлээн авахаас гадна мөн тооны хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж.

Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *