Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч дараах хүмүүст төрийн дээд цол, одон медаль олголоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Шаравын Гунгаадоржид хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Мөн Л.Дамдинсүрэн, Монголын хүнсчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч З.Дамдинсүрэн, Архангай аймгийн Ихтамир сумын малчин Ц.Доржсүрэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Арвин хур ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чадраабал нарт хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *