АН-ын бүлэг “Цар тахлын хууль” -г сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна. Хөрөнгө оруулагч талаас тавьсан таван саналыг мөн дэмжиж байна.

Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна.  Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.

Гуравдугаарт, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч тус нийтийн сонсголыг баярын уур амьсгал давхацсан өдөр зохион байгуулж байгаа нь нийтийн сонсгол хийсэн нэр төдий болно. “No Double Standart” хөдөлгөөний залуусын зүгээс мөн үүнийг эсэргүүцэж холбогдох шаардлагаа хүргүүлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *