GOOD PRICE : Өмнөх өдөр нь зарагдаж дуусаагүй үлдсэн хоолныхоо он сарыг өөрчилж зарж байна
Манайд бизнесийн сүлжээ нь өргөжиж мөнгө олох тусам улам л олох гэсэн шунал хүсэл нь бадарч, ашиг сонирхлын зөрчил гаргадаг газрууд олон бий. Тэр тусмаа сүлжээ дэлгүүрт ийм байдал газар авсаар байна.
Тухайлбал, Шангри-Ла худалдааны төвийн B1 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг “Гүүд Прайс” дэлгүүр тэдний нэгд зүй ёсоор багтана. Бараа бүтээгдэхүүн нь үнэтэй нь хэрээр чанартай хэмээн ойлголтоор уг дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх худалдан авагчид цөөнгүй билээ.
Гэтэл өнөөгийн цаг үеийн түгээмэл хэрэглээний нэг болох бэлэн савласан хоолон дээрх он сараа сольж үйлчилгээ үзүүлж байна гэсэн гомдол цахим сүлжээнд тархаад буй.
Худалдан авагчид аль шинэхэн, чанартай, эрүүл хүнсийг сонгон хэрэглэх болсон хүсэл сонирхол дээр дөрөөлөн өмнөх өдөр нь үлдсэн бэлэн савласан хоолны он сараа сольж луйвар хийж байгаа үйлдлээс гадна хэрэглэгчдээ ялган харьцсан, барааны үнээ буруу уншуулсан, нэмж бодсон гэх явдлаараа хэл аманд өртсөөр байгаа дэлгүүрээр үйлчлүүлэх хэрэг байна уу?