Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдахаар болжээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах юм.

Тухайлбал Поп дива дуучин С.Наран Монгол улсын гавьяат жүжигчин тэмдгээр энгэрээ мялаалгах бол, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдахаар болжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments