Энэ Лхагва гарагт бүх нийтээрээ амарна
Арванхоёрдугаар сарын 29-н буюу энэ долоо хоногийн лхагва гарагт Үндэсний эрх чөлөөний өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
Бүх нийтээр амрах өдөр таарч байгаа тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.