Хурандаа С.Ганбямба, Ж.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол өнөөдөр боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Сүнрэвийн Ганбямба,
- Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Жавзмаагийн Болдбаатар нар Бригадын генерал цол хүртлээ.