Малчдын 39 хувь нь зээлтэй байна

Үндэсний статистикийн хорооноос нийт 305 мянган малчин байгааг мэдээлээ. Мөн нийт малчны 39.4 хувь зээлтэй аж. Зээлтэй малчдын 21 хувийг 25-34 насныхан, 32 хувийг 35-44 насныхан, 27 хувийг 45-54 насныхан, 13 хувийг 55-64 насныхан эзэлж байгаа юм. Харин хүйсээр нь ангилан авч үзвэл нийт малчны 59.1 хувь нь эрэгтэй, 40.9 хувь эмэгтэй байна.

Малчид зээлийн хүсэлт гаргахдаа дийлэнх нь малын эрүүл мэнд чанар үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмж авах, үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ гэх шалтгаан байдаг аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *