Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан байдаг. Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд, 12 дугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр болгон тогтоож, бүх нийтээр амрахаар хуульчилсан юм. 

Ташрамд дурдахад, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *