Нэг сонгуулийн “настай” МАН, МАХН-ын нэгдэл
МАН, МАХН-ын нэгдэл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхлэв.
Уг үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох шийдвэрийнх нь эхний алхам байв.
Албан тушаалын өгөө аваа, Засгийн газарт орж ажиллах, нөхөн сонгуульд нэр дэвших, зарим нэг гэмт хэргийг цайруулах зэрэг тохиролцоо энэ нэгдлийн ард яригдаж байгаа. Гэвч эцсийн тохиролцоогоо хийгээгүй тул олон нийтэд албан ёсоор мэдэгдэхээ азнаж буй бололтой. Гэхдээ энэ нэгдэл нэг сонгуулийн “настай” харагдаж байна.
Одоогоос 5 жилийн өмнө буюу 2016 онд Эх орончдын өдрөөр тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдын хамт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байв. Бусад цаг үед жил бүр Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөг булаалдан, тус тусын тоглолтоо хийцгээдэг байв.
Өнөөдөр Улстөрийн нам байгуулагдсаны 100 жилийн ой, “Эх орончдын өдөр” тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлж байжээ.
2016 онд Эх орончдын өдөр МАН, МАХН хамтран цэг өргөж буй нь.
урт хугацаатай ч юм билүү бүүү мэд