Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдсан Д.Галсансүх “Болор цом”-д Хятад хэл шүлгээ уншжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхээ дуусахынхаа өмнөхөн зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн билээ.

Улмаар ял эдлэж байсан гурван эмэгтэй, 10 эрэгтэй Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан байдаг. Тухайлбал, зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хоёр хүний аминд хүрсэн хэргээр буруутгагдан 3.3 жилийн хорих ял сонсоод байсан яруу найрагч Д.Галсансүх Ерөнхийлөгчийн уучлалд багтаж суллагдсан байдаг.

Тэгвэл өршөөлөөр суллагдсан Д.Галсансүх энэ жилийн “Болор цом” наадамд оролцсон нь олны анхаарал татжээ. Тэрбээр  тус наадамд “Хятад хэл” хэмээх шүлгээ уншсан бөгөөд энэ үеэрээ шүлгийг биеийн хэлэмжээр тод харуулсан нь мөн анхаарал татсан байна.

ХЯТАД ХЭЛ

Д.ГалсансүхНүүдэлчдийг муучилж хаандаа айлтгал өргөхөд минь
Нүгэлтэй сайхан зохицож нийлсэн хятад хэл минь
Шавар хэрмэн дотроо дарь нухаж сурахад минь
Шалаар нэг “хүүр” гэж чанга хашхируулан нээлт хийсэн хятад хэл минь,
Өвс ургасан тагзан дотроо хор найруулж суухад минь
Өөрөөс минь бусад нь өөдгүй харагдаж
Үх! гэж хараасан хятад хэл минь
“Цөөрөм рүү мэлхий үсрэхэд усны чимээ гарав” гэж хэлж чадахгүй ч
Цөөхөн үгээ олон ханзаар хачирлаад ч хэн ч ойлгохгүй ховор хэл минь,
Уртын дууны шуранхайд дарагдсанаас орилж ярихад хүргэсэн
Урнаар хэлэх гээд тоть ч дуураймгуй, самж лугаа савчуулсан содон хэл минь
Бээжин аялга, Шанхай хөгөөр хэлэлцээд хөрштэйгөө ч хэл нэвтрэлцэхгүй
Ботунхуа хэлийг Мао даргаар зохиолгуулж Күнзээ тайлсан ухаалаг хэл минь
Ли Бай, Ду Фу, Ван Вэй, Тао-Юань-Мигийн найргийг
Лимбэ цоорын эгшгэн дор уншаад ч утгыг арайхийж ухсан нууцлаг хэл минь
Зуун мянган ханз үсэгтэй хуучин бичмэл эхийг тас хийтэл цээжлээд
Зах зухаас нь агуулгыг гадарлавч тайлбарлах гэж түүртсэн агуу хэл минь
Эртний бичвэрийн эхийг дуудаж уншаад эвлүүлэн эргэцүүлэвч ойлгохгүй
Эргүүлж тойруулж харавч нээж танихгүй эгдүүтэй бичиг минь
Хайрын тухай хамгийн сэтгэлийг хөдөлгөх санаатай ханз үсгээр
Хайртай эхнэр минь миний дайсан гэж хэлгий хөших өхөөрдөм хэл минь
Гар хөлөө сарвалзуулж гарцаагүй өстөндөө өвдөглүүлэхээс өрсөх лугаа
Гавшгайгаар давшлан шүлсээ үсчүүлэн ярихад хүргэх гайхамшигтай хэл минь
Дэлхий гэдэг гаригийн хүмүүсийг ханз үсгэн дор хаших хүслийн минь хашаа
Дээд тэнгэрээс дурайж морилох босоо бичигтэнд дарагдахгүй тэмцэх хятад хэл минь
Ярианы хэлээ бичгийн хэл болгох гэж хорин зууны турш зүтгээд зүтгээд
Яах ч аргагүйдэн эцэстээ нүүдэлчдийн соёлд нэгдэн нийлэх хятад хэл минь.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *