Дэлхий | Мэдээ | Онцлох мэдээ
ДЭМБ : Дельта болон Омикрон хувилбарууд дэлхий дахинд цунами үүсгэж байна
Дельта болон омикрон хувилбарууд дэлхий дахинд коронавирус халдварын цунами үүсгэж байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн мэдэгдэв.
- Франц Улсад хоёр өдөр дараалан 208,000 тохиолдол буюу Европ тивийн өдөр тутмын хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдэв.
- АНУ-д сүүлийн долоо хоногийн турш өдөрт дунджаар 265,427 тохиолдол бүртгэгдсэн байна.
- Дани, Португал, Их Британи, Австрали зэрэг улсуудад хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.
Польш Улсад нэг өдөрт коронавируст халдварын улмаас 794 хүн нас барсан гэж мэдэгдсэн нь тахлын дөрөв дэх давалгааны хамгийн өндөр үзүүлэлт юм. Эдгээрийн дөрөвний гурваас илүү нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байжээ.
Эх сурвалж: BBC