Галын аюулаас хүний амь аварсан хүү БШУ-ны сайдын нэрэмжит шагнал хүртлээ
2021 оны 10 дугаар сард 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан. Оны босгон дээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшуулжээ.
Түүний ээж н.Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьж байлаа. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурьдсан аж.