ЭМЯ: 138 хүнээс коронавирус илэрч, нас баралт бүртгэгдээгүй
Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 138-аар нэмэгдлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 11 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 97 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 9 тохиолдол Говь-Алтай аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй бөгөөд энэ өвчнөөр манай улсад нийт 1987 хүн эндээд буй юм.
Одоогоор халдвартай 2049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 24 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 3427 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.