“PLUS SIZE” төрлийн алдартай 9 загвар өмсөгч

Дэлхийн хамгийн алдартай “Plus-size” төрлийн загвар өмсөгчдийн танилцуулгыг хүргэж байна.

1.Эшли АлексиссAshley Alexiss Fashion Model Facts | Biography | Pus-Size Model - InstaWiki

Эшли Алексис бол Америкийн алдарт загвар өмсөгч юм. Тэрээр 1990 оны 11-р сарын 25-нд АНУ-ын Массачусетс мужийн Саффолк мужийн Бостон хотод төрсөн. Тэрээр Local and International сэтгүүлд ажиллаж байсан. Тэр сэтгэлзүйч мэргэжилтэй.

Өндөр: 162.5 см
Жин: 65 кг
Цээжний хэмжээ: 91 см
Бүсэлхийн хэмжээ: 71 см

2. Эшли Грэм

Эшли Грэм 1987 оны 10-р сарын 30-нд төрсөн бөгөөд загвар өмсөгчдийн салбарт, ялангуяа “plus-size” эмэгтэйчүүдийн хамгийн алдартай нүүр царай болжээ. Тэр дизайнер мэргэжилтэй бөгөөд ахисан түвшний бодибилдингийн тамирчин юм. Тэрээр Cosmopolitan, SELF, Maxim, Sports Illustrated, Vogue, Elle, Bust, Glamour, YM сэтгүүл зэрэг хэд хэдэн сэтгүүлийн нүүр царайгаар гарч байсан.

Өндөр: 177 CM
Жин: 91 KG

3. Кейт УаслиCredit: FilmMagic/Gilbert Carrasquillo
Кейт Уасли 1994 оны 4-р сарын 16-нд Австралийн Перт хотод төрсөн алдартай загвар өмсөгч юм. Тэрээр нийгэмд өөрийгөө хайрлах хайрыг сурталчилж, биеийн бүх хэлбэр, хэмжээтэй эмэгтэйчүүдийг зоригжуулах, өөртөө итгэх итгэлийг нь олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж ажилладаг байна.

Өндөр: 180 см
Жин: 88 кг
Хөхний хэмжээ: 112 см
Бүсэлхийн хэмжээ: 63 см

4. Робин Лоули
Робин Лоули 1989 оны 6-р сарын 13-нд төрсөн. Тэр Австралийн “plus-size” загвар өмсөгч, загвар зохион бүтээгч мэрэгжилтэй. Лоули арван зургаан настайгаасаа загвар өмсөж эхэлжээ. Түүний фото зураг Францын Elle, Vogue Italia сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэж байв.

Өндөр: 1.89м
Жин: 89 кг

5. Денис Бидот
Дениз Бидот бол АНУ-ын загвар өмсөгч юм. Тэрээр “NUVO tv Curvy Girls” реалити шоунд оролцсон. Old Navy, Lane Bryant, Zizzi Clothing зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан.

Өндөр: 180 см
Жин: 93 кг
Цээжний хэмжээ: 107 см
Бүсэлхийн хэмжээ: 81 см

6. Жессика Лихи
Жессика Лихи бол 1986 онд төрсөн Австралиас гаралтай алдартай загвар өмсөгч юм. “Project WomanKind”-ийн үүсгэн байгуулагч юм.

Өндөр нь: 1.80м
Жин: 85кг

7. Тара Линн
Америкийн загвар өмсөгч Тара Линн ихэнхдээ дотуур хувцас, усны хувцасны сурталчилгааны зураг авалтанд оролцдог. Мөн тэрээр олон улсын загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимж, H&M зэрэг брэндүүдийн сурталчилгаанд тоглож байжээ.

8. Кэндис Хаффейнcandice huffine
Өмнө нь өсвөр насны гоо үзэсгэлэнгийн хатан хаан байсан Кэндис Хаффейн 2000 онд анхны загвар өмсөгчийн гэрээгээ байгуулсан бөгөөд одоо дэлхийн хэмжээний загварын компанит ажлуудыг эхлүүлжээ. Тэрээр инстаграмын сенсааци, бие махбодийн эерэг нөлөөллийг дэмжигч бөгөөд Day / Won хэмээх өөрийн атлетик шошготой.

9. Искра ЛоуренсIskra Lawrence
Британийн загвар өмсөгч Искра Лоуренс өөрийн цахим хуудсаа олон нийтийн сүлжээнээс олж хардаг зүйл нь бодит биш гэдгийг дагагчдадаа сануулах зорилгоор ашигладаг байна. Тэрээр Youtube суваг “everyBODYwithIskra” хуудаснаа бэлтгэлийн видеонуудаа байрлуулж, фенүүддээ байгаа арьсаа хайрлахыг уриалдаг.

Т.Номин 

Эх сурвалж: marieclaire.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *