“Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулсан”

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай. Энэ удаагийн АН-ын бүлгийн хуралдааны онцлох үйл явдлаар тус бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж буйгаа олон нийтэд мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл : “Өнгөрсөн жилийн сүүлээр бид намын дотоод асуудал шийдэгдээгүй байсан учир дотоод асуудлаа олон нийтэд мэдээлэхгүй байсан. Нам дотроо учраа олох бодолтой байсан ч өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулсан шийдвэрийг гаргасан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргыг намын гишүүд дотроо олонхын саналаар шийддэг журамтай. Тэгэхээр АН-ын бүлэг цаашид хэвийн олонх дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна.

Мөн олон нийтийнхээ шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж Д.Ганбат даргад бид бүгдийн зүгээс найдаж байгаа. Дараа дараагийн үйл ажиллагаанд нэгдээд, санаа бодлоо оролцуулан, хууль дүрмээ хүндэтгэн ажиллана гэж итгэж байна”

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *