Монголчуудыг зодож танхайрсан солонгосчуудыг эрэн сурвалжилж байна
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Ганнам орчмын гудамжинд явж байсан монголчуудыг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрсан солонгос этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.
Хэргийг тодруулбал, өнгөрөгч ням гарагийн 03:20 цагийн орчимд Сочу дүүргийн Синнонхён метроны буудлын ойролцоо алхаж явсан гурван монгол залууг хэсэг солонгосчууд зодож, биед нь халджээ. Цагдаа нар дуудлагын дагуу хэргийн газарт ирэхэд хохирогчид нүүрэндээ цустай байсан аж.
“Yonhap News” агентлагийн мэдээлснээр, Сочу дүүргийн цагдаагийн алба хаагчид халдагчдыг хөөн, “А” гэгч этгээдийг баривчилсан байна. Одоо түүнийг танхайн хэрэгт буруутган, шалгаж байгаа бөгөөд бусад сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа гэж албаныхан мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News