|

“СЕХ-ны даргаар У.Хүрэлсүхийн суганы үс ажиллаж байна”

Төрийн байгууллагын зарим ажилтан хууль зөрчсөн талаар хавар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй өдийг хүрсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бүртгэлийн байгууллагыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компанийн нэг нөхөр удирдаж байгаа. Улсын дээд шүүхийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр гэдэг хүн гэмт хэрэгт холбогдож байсан атал МАН-ын мөнгөтэй бүлэглэлийн гарт барьцаанд орсон хүн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гэж хүн У.Хүрэлсүхийн суганы үс болж явдаг. Төрийн байгууллагын ажлыг завхруулаад ажлаасаа халагдаж байсан нөхөр Монгол Улсын СЕХ-ны дарга болчихсон явж байна. Ийм асуудлууд УИХ дээр орж ирээд олон түмэнд хэлэлцэгдэж ил болохоос айгаад өнөөдрийг хүртэл оруулж ирэхгүй байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *