Бага насны хүүхэд суулгаж, өндөр халуурдаг ханиадны вирусний идэвхжил өндөр байна

Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба есдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна.

Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС юм. Ротавирусын халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд илэрнэ.

-Бөөлжих

-Усархаг зүйлээр суулгах (цустай бус)

-Халуурах

-Халдвараас сэргийлэхийн тулд гараа зааврын дагуу тогтмол зөв угаах, ротавирусын эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна. Хүүхдэд тань дээрх шинж тэмдэг илэрч байвал харьяа дүүргийнхээ хүүхдийн эмчид яаралтай үзүүлээрэй.

Ротавирусийн тухай 6 баримт : 

  1. Бага насны хүүхдүүд нь 1 нас хүртлээ 17%, 2 нас хүртлээ 80%, 5 нас хүртлээ 100% ротавирусийн халдвараар өвддөг байна.
  2. Ротавирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах ба бохир гар, халуун амьсгалаар дамжина.
  3. 2013 оноос ДЭМБ-аас бүх улс орнуудад Ротавирусийн вакциныг хүн амдаа хийхийг зөвлөсөн.
  4. 2020 оны байдлаар дэлхийн 80 орчим улсад Ротавирусийн вакциныг тогтмол хийж байна.
  5. Ротавирусийн халдвараар өвчилсөн ч дархлаа тогтохгүй ба хэдэн ч удаа энэхүү вирусээр өвдөх эрсдэлтэй.
  6. “ROTASIIL” вакцины 3 тунг хийлгэснээр ротавирусийн эсрэг насан туршийн дархлаа тогтоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *