200 гаруй удаа цусаа бэлэглэсэн Д.Эрдэнэчулуун “Топ донор”, 150 удаа бэлэглэсэн Ц.Батбаяр “Алтан донор” боллоо
Жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү өдрийн гол зорилго нь цусны доноруудыг алдаршуулах, донорын үйлсийг олон нийтэд сурталчлахад оршдог юм.
“Цусаа бэлэглэх Үндэсний өдөр”-өөр
- 200+ удаа цусаа бэлэглэж “Топ донор”-оор Д.Эрдэнэчулуун,
- 150 удаа цусаа бэлэглэж “Алтан донор”-оор Ц.Батбаяр,
- 70 удаа цусаа бэлэглэж “Хүрэл донор”-оор Д.Ган-Очир өргөмжлөгдөж, хүндтэй шагналын эзэд болсон юм.
Түүнчлэн Бахархал-10 тэмдгээр Б.Билгүүн, Бахархал-20 тэмдгээр Ш.Жанболат, Бахархал-30 тэмдгээр Ш.Наранцэцэг, Бахархал- 40 тэмдгээр Г.Батболд, Бахархал-50 тэмдгээр Г.Батболд нар тус тус шагнагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс JCI Монгол байгууллага болон JCI Capital салбар байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. Тус төв нь JCI Capital салбар байгууллагатай 2008 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээний үеэр 2022 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.