БНСУ-д “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдлууд бүртгэгджээ
БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан эхний хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.
Сөүлээс өмнө зүгт 329 км-ийн зайд орших Гванжу хотод коронавирусээр халдварласан байсан 90 гаруй насны хоёр өвчтөнийг нас барсных нь дараа шинжилгээ хийхэд “омикрон” хувилбар илэрсэн байна. “Эдгээр нь Өмнөд Солонгост “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдлууд юм” гэж мэдээлэлд дурджээ.
Өвчтөнүүд өнгөрсөн долоо хоногийн даваа, лхагва гарагт нас баржээ. БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагууд нас барсан шалтгааныг нарийвчлан судалж байна.