Цэргийн бүртгэлээ E-Mongolia аппликейшнаар хаанаас ч хийх боломжтой боллоо
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхлэхтэй холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдрөөс e-mongolia-д БХЯ нэгдэж байна. БХЯ-аас цахимаар үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа. Өмнө нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэд хороон дээр, сумын тамгын газарт биеэрээ очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм.
Мөн тоо бүртгэлийг цахим хэлбэрээр хийнэ. Цаашдаа алба хаасан тухай лавлагаа авах зэргийг e-mongolia-д байршуулж байна. Харин e-mongolia аппликэйшнийг ашиглах боломжгүй бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх аж. Бүртгэл нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явагдана” гэв.