Хятад иргэний 1.2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Энэ сарын 3-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхонд оршин суух гадаад улсын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг яаралтай зохион байгуулж, гадаадын иргэнийг бүлэглэн дээрэмдсэн таван иргэнийг баривчилжээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмджээ. Ингэхдээ Хятад иргэн болон түүний орчуулагч эмэгтэй нарыг гар хөлийг хүлж, бэлэн 1,2 тэрбум төгрөгийг авч хэргийн газраас зугтсан аж.

Шалгалтын ажиллагааны дүнд 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйг олж тогтоон, хэрэг үйлдэхэд ашигласан авто машин, цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйд Эрүүгийн хуулийн 17.2, 17.4 дэх заалтаар ял шийтгэл оноох ажээ. Тодруулбал, тэднийг хүний эд хөрөнгийг дээрэмдэж, завшсан, эл хэргийг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан учраас 5-12 жилийн хорих ял оноох юм байна.

Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл

17.2 ДЭЭРЭМДЭХ

2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд иргэн та амар хялбар аргаар мөнгөтэй болох, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *