Өнөөдөр дэлхий наранд хамгийн ойр цэгтээ очно
Бидний амьдарч буй эх дэлхий жил бүрийн нэгдүгээр сард наранд хамгийн ойр цэгтээ очдог. Энэ үзэгдлийг Solar Perihelion хэмээн нэрлэдэг.
Үзэгдэл Улаанбаатарын цагаар өнөөдөр 14:52 цагт болох ба нар зуны улиралд харагддагаасаа маш бага хэмжээгээр томорно.
Нар дэлхий хоорондын зай энэ үед 147’105’052 км болж ойртох бол долоодугаар сарын 4-нд 152’098’455 болж холдох учиртай.
Мөн дэлхий нартай хамгийн ойр цэгт очихдоо хамгийн өндөр хурдаар нарыг тойрч байдаг. Энэ үед дэлхийн хурд 30.29 км.секунд байдаг ба нарнаас холдох тусам хурд нь саарч хамгийн хол цэгтээ (Solar Aphelion) 29.29 км.секунд хүрдэг.