НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг АТГ-аас хэрэгт холбогдуулан шалгаагүй
Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын дарга Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчээс шалгаж эхэлсэн гэх мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдсан.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг шалгасан асуудал байхгүй. Хэн нэгнээс гомдол ирсэн бол үндэслэлтэй эсэхийг эхлээд нягтална. Түүний дараа шалгах эсэхийг шийднэ” гэлээ.