Өмнөговьд дунд сургуулийн охид робот угсарч, код бичиж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Цахим говь” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Робот урлан” лаборатори өрөө тохижуулсан бөгөөд энд ихэвчлэн охид код бичиж, робот угсарч буй аж.
Тус урлангийн багш Х.Балжинням хэвлэлд өгсөн ярилцагадаа “Манайд янз бүрийн хүүхэд ирнэ. Хувь онцлогт нь тохируулж, ажилладаг. Хүүхдийн урдуур орж бүхнийг нь хийхээс илүү шийдэх арга замыг нь зааж өгөх хэрэгтэй” гэж ярьжээ.
Урлан цэцэрлэгийн насны хүүхдүүд авах анги ч нээжээ. Дунд сургуулийн хүүхдүүд өөрсдийн сонирхлоор энд робот угсрах, код бичих буюу хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэгтэй болоход суралцаж байна. Үүнийг дэлхий нийтэд “Steam” сургалт гэж нэрлэдэг аж.
Төслийн хэрэгжүүлэгч Э.Эрдэнэсувд “Манай аймаг хэдэн багш, хэдэн роботоор хичээллэхэд байгууллага өөрийгөө санхүүжүүлэх боломжтой байх загварыг гаргаж байна. Энэ загвар батлагдвал бүх сумдад хэрэгжүүлэх боломжтой. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдлийг олохоор ажиллаж байна” хэмээжээ.