The Weeknd-ийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

Канадын уран бүтээлч The Weeknd хэдхэн цагийн өмнө “Dawn FM” нэртэй шинэ цомгийнхоо албан ёсны трейлэр бичлэгийг танилцууллаа.

Мөн тэрээр шинэ цомог нь энэ Баасан гарагт буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр олны хүртээл болно гэдгийг Twitter хуудаснаа мэдэгдсэн юм.

The Weeknd энэ удаагийн цомог дээр рэперүүд Tyler, the Creator болон Лил Уэйн, электрон хөгжимчин, продюсер Oneohtrix Point Never, мөн хөгжмийн зохиолч, бүрээчин Квинси Жонс, мөн жүжигчин Жим Керри нартай хамтран ажиллажээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч арваннэгдүгээр сард The Weeknd-ийн “Blinding Lights” дуу Billboard Greatest Songs of All Time Hot 100 Chart (бүх цаг үеийн шилдэг дуунууд) жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн билээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments