Согтуурсан эмэгтэйчүүд 12 давхараас унахыг завджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны … дүгээр байрны 12 давхар орон сууцны барилгын дээврээс согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 20:16 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж 56 настай эмэгтэй М, 54 настай эмэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.