ЭЦА : Алдагдсан 1.1 тэрбум бэлэн мөнгөнөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан
Энэ сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхонд амьдрах 45 настай БНХАУ-ын иргэний 1,2 тэрбум төгрөгийг 1980-1990 оны дөрвөн Монгол иргэн гар буу тулган дээрэмдсэн хэрэг гарсан билээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор ЭЦА-наас өнөөдөр мэдээлэл хийв.
ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоо: : “Өчигдрийн хэргийн тухайд 13 цагийн үед ХУД-ын 11-р хороонд гадаадын иргэн дээрэмдүүлсэн гэх дуудлагын дагуу үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг баривчлан, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
Хохирогчийн гэрээс авсан байж болзошгүй 1,1 тэрбум төгрөгийн 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгаж байна.Үлдсэн бэлэн мөнгийг эрэн сурвалжилж эхэлсэн.Тиймээс иргэдийг их хэмжээний мөнгө биедээ авч явахгүй, гэртээ байлгахгүй байхыг анхааруулж байна” гэв.