Өнгөрсөн онд дээрэм, аллагын гэмт хэргийн тоо буурч, хүчингийн хэргийн тоо нэмэгджээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Н.Золбоо “2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, өнгөрсөн онд

  • Хүнийг алах гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурчээ.
  • Хүчиндэх гэмт хэрэг 409 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 22 хэргээр буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин уг гэмт хэргийн илрүүлэлт 51.9 хувьтай байгаа буюу 1.1 хувиар буурчээ.
  • Дээрэмдэх гэмт хэрэг 342 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурсан байна. Илрүүлэлт нь 4.8 хувиар өссөн” хэмээн статистик мэдээлэл танилцуулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *