| | |

Apple дэлхийн хамгийн анхны 3 их наяд долларын үнэлгээтэй компани боллоо

iPhone үйлдвэрлэгч дэлхийн хэмжээний компани болох Apple даваа гарагт зах зээлийн үнэлгээгээр 3 их наяд доллараар тэргүүлсэн нь түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Apple-ийн хувьцаа (AAPL) богино хугацаанд ойролцоогоор 3%-иар өсч, бүх цаг үеийн шинэ дээд амжилт буюу 182.88 ам.долларт хүрч, 3 их наяд долларын үнэ бүхий компани боллоо.

Apple-ийн зах зээлийн үнэлгээ анх 2018 оны наймдугаар сард 1 их наяд ам.долларын босгыг давж, 2020 оны наймдугаар сард хоёр их наяд ам.доллар давж байжээ.

Тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох iPhone 13 болон бусад хуучин загваруудын эрэлт нэмэгдэж, Apple Music, Apple TV+, iCloud болон түүний алдартай App Store зэрэг үйлчилгээнүүдийн хэрэглэгчид нэмэгдсний ачаар 2021 онд Apple-ийн хувьцаа 35%-иар өссөн байна. Мөн Apple-ийн өнгөрсөн оны намрын улиралд борлуулалт бараг 30%-иар өсч 83 тэрбум доллар давжээ.

Одоогийн байдлаар Apple-ийн (AAPL) дараа Майкрософт (MSFT) ойролцоогоор 2.5 их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй, үүний араас Google-ийн толгой компани болох Alphabet (GOOGL) 2 их наяд доллар, Амазон (AMZN) 1.7 их наяд доллар, Тесла (TSLA) 1.2 их наяд долларын үнэлгээтэй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *