|

АНУ-д коронавирусын 1 сая тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт дээд цэгтээ хүрч байна

АНУ-д коронавирусын 1 сая тохиолдол бүртгэгдэж халдварын тархалт дээд цэгтээ хүрлээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр даваа гарагт 1,080,211 тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн нэг өдрийн шинэ тохиолдлын хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ тохиолдлуудын ихэнхийг нь омикрон хувилбар эзэлж байна хэмээн албаныхан мэдээллээ.

АНУ-ын тахлын эсрэг ахлах зөвлөх Энтони Фауки тус улсад тохиолдлын тоо “бараг босоо өсөлттэй” тулгарч байна гэж мэдэгдэв. Түүний хэлснээр халдварын оргил үе нь хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй. Сүүлийн долоо хоногт АНУ-д коронавирусын улмаас нас баралтын тоо өмнөх үеэс хамаагүй бага байсан ч эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо тогтмол өсч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments