“Охин төрүүлсэн бол Дархан бэрд тооцохгүй”
Өмнөговь аймгийн Цогц-Цэций сумын Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгохтой холбоотой журмыг батлан гаргасан олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
Тодруулбал, анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн эмэгтэйг хүндэтгэн тус сумын нэрэмжит шагнал болох “Дархан бэр” энгэрийн тэмдгийг олгох аж. Ингэхдээ журамд “Охин төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй” хэмээн заасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй юм.