М.Ганбаатар : Гал гарсны улмаас түлшний нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй, хэвийн байх болно

СХД-т байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт гал гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл галын шалтгаан нөхцөл, түлшний нийлүүлэлтийн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал мэдээлэл өглөө. 

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: 

-“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт нийт 4 үйлдвэр ажилладаг..

Гал гарсан үйлдвэрийн нэг шугам үндсэндээ өнөөдрөөс ажиллахгүй болж байна гэсэн үг.Иймд Зүүн бүсийн зургаан бүсийн нэг шугам нөөцөд байдаг. Ингээд тус шугамыг ажилд оруулж, түлшний хангалтыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. .

May be an image of outdoors

 

Нэг шугам өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийлээд өдөрт 3000-3600 тонн түлш үйлдвэрлэж, нийлүүлдэг.

Хатаах шугамын хувьд 180 градуст түлшийг хатаадаг, бага зэргийн өөрчлөлт гарахад гал гарах өндөр эрсдэлтэй гэж үздэг. Манай үйлдвэр дотроо галын гурван машин, гал унтраах 25 бие бүрэлдэхүүнтэй.

Тухайн бие бүрэлдэхүүн гал гарсан үед цаг алдалгүй галыг тогтоох үүрэгтэй. Энэ ч үүргийн дагуу өнөөдөр галыг алдалгүй унтраалаа. . Нэг хүн үйлдвэрийн байранд байх эмнэлэгт тусламж авсан.

Иргэддээ хандаж хэлэхэд гал гарсны улмаас түлшний нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй, хэвийн байх болно” гэв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *