“Дэлгүүр орно” гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон охин олджээ
Хэнтий аймгийн Мөрөн суманд оршин суух Н.М /15 настай, эмэгтэй/ нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед “дэлгүүр орно” гэрээсээ гэж гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, иргэдтэй хамтран 28 тээврийн хэрэгсэл 40 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарган эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж Мөрөн сумын ойр орчимд эрлийг эрчимтэй явууллаа.
Цагдаагийн байгууллага иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Улаанбаатар хотод эрэн сурвалжлах ажлыг явуулж өнөөдөр /2022.01.06/ 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.