ХӨСҮТ -ийн захирал асан Д.Нямхүүг АТГ -аас баривчлан саатуулжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2021.01.05/ саатуулжээ. Түүнийг цагдан хорьсон эсэх болон хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Д.Нямхүүг албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд 48 цаг цагдан хорьж, байцаалт авах ажлыг үргэлжлүүлж байгаа” гэв.
Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сард “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ч 2021 оны наймдугаар сард шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргаж байв. Гэсэн ч эргэж ажилдаа ороогүй бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Билэгсайхан ажиллаж байна.